Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН СУМЫН ШИНЭ ХОРООЛЛЫН ЗАЛУУС УСАН ОРГИЛУУР БАЙГУУЛЖЭЭ

2016-07-21

“Залуусын” хэмээх тодотголтой  Дархан хотын хөгжил, хотын өнгө үзэмжийг сайжруулахад залуус өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байна
Тодруулбал Дархан сумын Шинэ хорооллын 8, 9 дүгээр байранд төрж өссөн залуус фейсбүүк орчинд нэгдэн, хүүхэд насны дурсамж үлдсэн төрөлх хороололдоо усан оргилуур байгуулах санаачлагыг анх гаргасан бөгөөд нийт 5 сая төгрөгийн хандиваар усан оргилуурыг байгуулжээ. 
Өнөөдөр /2016.07.21/ тэд усан оргилуураа аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат : -Дархан хот маань үүсгэн байгуулагдаад 55 дахь жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд Дархан хотод төрж, өссөн залуу үеийнхэн эргээд хотынхоо бүтээн байгуулалтад сэтгэл тавьж, өөрсдийн хөрөнгөөр энэ сайхан усан оргилуур байгуулсанд талархаж байна. Энэхүү усан оргилуурын ашиглалт хамгаалалтад аймаг орон нутгийн удирдлагууд санаа тавьж, цаашдаа мөн залуусынхаа хүсэл зорилгыг сонсож, хамтран ажиллах болно хэмээн хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%