Тулгар төрийн 2225 жилийн ой, Их монгол улсын 810 жилийн ой, Ардын хувьсгалын яруу алдарт 95 жилийн ойн Хөвсгөл аймгийн баяр наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн баяр наадам 2016.07.15-16 ны өдрүүдэд Мөрөн хотод зохион байгуулагдсан бөгөөд баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нээж үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, МУ-ын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн нар наадамчин олон төдийгүй нийт Хөвсгөлчүүддээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Наадмын энэ өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Согу дүүргийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс манай аймагт ажлын айлчлал хийж баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхсоноос гадна "Хамтран ажиллах тухай хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлог байлаа.
Ардын хувьсгалын 95 жилийн ой Хөвсгөл аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд:.
1. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Г. Батбаатарын хонгор морь
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Доржсэмбээгийн хүрэн морь
3. Төв аймгийн Заамар сум Бямбасүхийн хүрэн.
4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Л.Ганболдын саарал морь.
5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатынхүрэн халзан морь тус тус орсон байна.
Соёолон насанд:
1. ААУ Маналжавын хар алаг үрээ түрүүлжээ. МУТМУ Ононгийн унаган адуу, Түнэл хурд 2016 зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн.
2. ААУ Ц.Чимэдбавуугийн бор,
3. Тариалан сумын Цэдэндоржын халтар, мөн зүүн бүсд аман хүзүүдсэн.
4. Галт сумын уяач Батсугарын будан,
5. Мөрөн сумын Уяач Отгон баатарын хүрэн, аймгийнхаа зүүн бүсд айргийн 3т хурдалсан.
Шүдлэн.
1. Галт сумын Амарсанаагийн хүрэн.
2. Галт сумын Батсугарын хүрэн алаг.
3. Галт сумын Нямренчингийн шувуун саарал
4. Мөрөн сумын О.Баатарын хээр.
5. Мөрөн сумын ААУ Ганболдын хээр нар тус тус уралдаж тод магнай торгон жолоогоо өргүүлжээ.
Хүчит бөхийн барилдаанд:
Ардын хувьсгалын яруу алдарт 95 жилийн ойн Хөвсгөл аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сумын заан Ням-Очирын Даваахүрэл, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн харцага Ц.Сандагдорж нар үлдэж, аймгийн харцага Ц.Сандагдорж түрүүлэн аймгийн арслан, сумын заан Ням-Очирын Даваахүрэл үзүүрлэн аймгийн заан цолны болзол хангасан байна.
Мөн энэ үеэр Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар амжилттай барилдаж цолоо ахиулсан Галт сумын харьяат МУ-ын Начин Ч.Хөхчирэнгэр, Шинэ-Идэр сумын харьяат Б.Ганхуяг нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шинэхэн хоёр начиндаа тав таван сая төгрөг гардуулан өгсөн байна.
Мөн аймгийн баяр наадмын хурлын үеэр төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст болон МУ-ын гавъяат цол хүртсэн хүмүүст Хөвсгөл аймгийн ИТХ-ын дээд шагнал "Хөвсгөлийн алдартан" тэмдэг, өргөмжлөлийг гардуулсан байна.