Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлийн азарга анх удаа улсын наадамд түрүү авлаа.

2016-07-11

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьны уралдаан Азарганы уралдаанаар эхэллээ. Азарганы уралдаанд газар газрын 215 хурдан азарга 22 км-т уралдахаар гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол улсын алдарт уяач, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын хурдан халиун орж ирж наадамчин олноо баярлууллаа. 
наач хүүхдийн дугаар 911/, 
Аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын наранхонгор /Унаач хүүхдийн дугаар 175/

Айргийн гуравд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Шөвгөр зээрд /Унаач хүүхдийн дугаар 221/

Айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн буган халтар /Унаач хүүхдийн дугаар 127/

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Дэнзэнгийн Энхтөрийн хул айрагдлаа. /Унаач хүүхдийн дугаар 91/ Ийнхүү адуун сүргийн хийморь азарганы түрүү магнай Хоймор нутгаас анх тодорч нутгийн зон олныхоо сэтгэлийг баярлууллаа. Хөвсгөлчүүд ийнхүү ардын төрийн баяр наадмыг манлайлан эхлүүллээ. Хоймор нутгийн хурдан хүлэг, хүчит бөхчүүд одтой наадаж олон түмнээ баясгахын өлзийт ерөөлийг өргөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%