2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит 7 дахь удаагийн сонгууль өчигдөр буюу 2016.06.27-ны Лхагва гарагт болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд
нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байжээ. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувь байв. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшсэн Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар сонгогчдын дараах хувийн саналыг авч тэргүүлсэн байна.
37-р тойрог | Хөвсгөл | Л.МӨНХБААТАР | МАН | 55.53% | 10711 |
38-р тойрог | Хөвсгөл | Ц.ДАВААСҮРЭН | МАН | 63.75% | 14291 |
39-р тойрог | Хөвсгөл | Л.ЭНХ-АМГАЛАН | МАН | 58.32% | 12075 |
УИХ-ын сонгуульд дээр 3 нэр дэвшигчээс гадна Хөвсгөл аймгийн уугуул болох УИХ-ын Хан-Уул дүүргийн 55-р тойрогт нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Чингэлтэй дүүргийн 64-р тойрогт М.Оюунчимэг, 65-р тойрогт Ө.Энхтүвшин нар МАН-аас нэр дэвшин ялалт байгуулснаар Хөвсгөлчүүд УИХ-д 6 гишүүнтэй боллоо.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 суудалд МАН- 33 суудал, АН-6 суудал, Эх орон нам-1 суудал, Бие даагч-1 суудал тус тус авсан байна. Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооноос албан ёсны дүнг танилцуулсны дараа та бүхэнд эргэж мэдээлэх болно.