Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эв модны наадам болж байна.

2016-06-25

 Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” энэ жил Буриад улсын Ахын аймагт  болж байна. Өнөөдөр буюу 2016.06.25 нд нээлтээ хийж буй уг наадмын  үйл ажиллагаанд  Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Ханх сумын ИТХ-ын дарга Дагвадорж нар  оролцож байна. Энэ үеэр Ахын аймгийн удирдлагуудтай уулзаж 2 аймгийн хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцсон байна. Хил залгаа орших аймгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа соёлын харилцааны гүүр болдог уг наадмыг Хөвсгөл аймгаас гадна Буриадын БНУ-тай хил залгаа орших Сэлэнгэ, Булган аймгууд мөн зохион байгуулдаг байна. Тус наадмын хүрээнд соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд урлагийн тоглоль мөн зохион байгуулагдах ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%