Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-06-20

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал 2016.06.20 ны 10 цагт Иргэний танхимд боллоо. 
1. Хурлаар Төрийн дээд шагналд тодорхойлох тухай, 
2. Шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай, 
3. Тогтоол хүчингүй болгох тухай зэрэг 3 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. 
Аймгийн ЗДТГ-т ирүүүлсэн материалуудын дагуу Монгол улсын гавъяат багш цолоор 1 хүн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3 хүн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдгээр 2 хүн, Алтан гадас одонгоор 28 хүн, цэргийн гавъяаны одонгоор 1 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар- 16 хүн нийт 51 хүнийг шагнуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг баталлаа.
ИТХ-ын бүрэн эрхэд харъяа нутаг дэвсгэрийнхээ шашны асуудлыг шийдвэрлэх эрх хамаардаг. үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүд ИТХ-аас үйл ажиллагаа явуулах эрх авч жил бүр сунгуулан ажилладаг байсныг өөрчлөн 2 жилд нэг удаа сунгуулдаг байхаар шийдвэрлэсэн билээ. Мөрөн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг "Хөвсгөлийн эрхүүд", "Шадивлан" хийдүүдийн зүгээс харъяа багийн засаг даргын тодорхойлолт, аймгийн татварын хэлтсээс өр авлагагүй талаархи тодорхойлолт, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг ИТХ-д бичгээр ирүүлсний дагуу ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан шийдвэрлэлээ. 
Аймгийн ИТХ-ын 2016.03.14-ний Аймгийн Эрүүл мэндийн газрын газар эзэмших эрхээс "Хөвсгөл геологи" ХК-д шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тогтоол гарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%