Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сарлагийн ферм байгуулна.

2016-06-20

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Цагаан хясааны үзүүр” гэдэг газар сарлагийн ферм байгуулахаар болжээ.

Тус сумын иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, бэлэнчлэх сэтгэлгээг арилгах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, сарлаг үхрийн ашиг шимийг бүрэн ашиглах, жуулчдад үйлчлэх, жуулчдын сонирхол татахуйц бүтээгдэхүүн хийх, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг жуулчдад нийлүүлэх зорилгоор ферм байгуулах гэж байгаа ажээ.

Малчид 10-аас доошгүй сарлагийн үнээтэй, багаар ажиллах чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай бөгөөд шинэ бүтээгдэхүүн хийж Хөвсгөлийн брэнд болгох гэнэ. Сарлагийн ферм дээр цагаан идээний үзэсгэлэн худалдаа байнга явагдах төдийгүй эвэр, туурайгаар хийсэн сувинерийг борлуулах, шар тэрэг хөллөх, сарлагийн шар унуулах зэрэг жуулчдад зориулсан арга хэмжээ тогтмол явагдах ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%