Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Б.Чимид агсны нэрэмжит шатрын тэмцээн болж байна.

2016-06-16

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч, доктор профессор олноо Үндсэн хуулийн хэмээн алдаршсан Ач хариад овогт Бираагийн Чимид агсны нэрэмжит шатран тэмцээнийг Чимид сан, Хөвсгөл аймгийн шатрын холбооноос хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Уг үйл ажиллагаа энэ жил "Хөвсгөл-2016" нэртэйгээр Хөвсгөл нуурын эрэг Хатгал тосгонд зохион байгуулагдаж байна.
 “Хөвсгөл далай”шатрын тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд:“Б.ЧИМИД САН”-гийн Тэргүүн Ч.Батцогт, Монголын Шатрын Холбооны Дэд Ерөнхийлөгч, Хөвсгөл Аймгийн Шатрын Холбооны Тэргүүн О.Хадбаатар, МШХ-ны Удирдах Зөвлөлийн Гишүүн, Ерөнхий Менежер С.Ган-Од, МШХ-ны Удирдах Зөвлөлийн Гишүүн, Их Мастер Б.Хатанбаатар, Их Мастер Д.Шаравдорж, МШХ-ны Удирдах Зөвлөлийн Гишүүн, Олон Улсын Шатрын Холбооны Мастер Н.Төвсанаа нар болон Хөвсгөл аймгийн прокурорын газрын удирдлагууд оролцлоо.
Энэхүү тэмцээн нь 2 дахь жилдээ БЯРААГИЙН ЧИМИД АГСНЫ НЭРЭМЖИТ болон зохион байгуулагдаж байна. Уг Тэмцээнд үе үеийн ШИЛДЭГ нийт 130 шатарчид оюун ухаанаа сорьж байгаа бөгөөд Тус тэмцээнийг 2017 оноос Олон улсын түвшинд зохион байгуулж , Монголын шатарчдын чансаа, цол зэргийг ахиулах хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгааг дуулгахад таатай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%