Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Орон нутгийн өмчийн хяналтын тооллого явагдаж байна.

2016-06-14

     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Хөвсгөл аймгийн хэмжээнд 208 төсөвт байгууллага, 50 аж ахуйн нэгж, нийт 258 байгууллага эд хөрөнгийн тооллогод хамрагдаж байгаа бөгөөд байгууллага бүр тооллогын комисс томилж,  эд хөрөнгийн үзлэг тооллогын ажлыг зохион байгуулсан байна.
      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн тооллогын комисс 2016 оны 06 дугаар сарын 02-оос эхлэн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад хяналтын тооллого хийх удирдамжийн дагуу ажиллалаа.
     Тооллогын явцад  үндсэн хөрөнгийн ангилал зөрүүтэй, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авсан универсаль трактор, усны машин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар байхгүй, барилга байгууламж, тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөлт дутуу, тооллогын комиссын тэмдэглэлд санал, дүгнэлтээ тусгаагүй зэрэг нийтлэг дутагдал  гарч байсан бөгөөд үүнийг тухай бүрт нь байгууллагын удирдлага, нягтлан бодогч, нярав, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг оролцуулсан өргөтгөсөн хурал хийж, зөвлөмж чиглэл өгч ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%