Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОТ БОЛОХ БОЛОМЖТОЙ

2016-06-13

2012 онд тусгай эрхээ авсан ч өнөө хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй Үйлдвэр технологийн паркийн ажлыг  идэвхжүүлэхэд анхаарал хандуулсан нэгэн уулзалт /2016.06.10/ боллоо. Уулзалтанд Аж үйлдвэрлэлийн яамны төлөөллүүд, ҮТП-ийн холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид хүрэлцэн ирэв.

Энэ үеэр аймгийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхэд ач холбогдол өгөх хэд хэдэн төслийн санааг иргэдэд танилцуулсан юм. Дарханы Үйлдвэр технологийн паркийг урт хугацааны гацаанаас гаргахад төр 20 хувь, ҮТП болон үйлдвэрлэгчид 80 хувь гэсэн зарчмыг баримтлан ажиллах нь эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай хувилбар болно гэж үзэж буйгаа Дархан-Уул аймгийн ҮТП-ийн гүйцэтгэх захирал бизнес эрхлэгчдэд илэрхийлэв.

Энэ өдөр /2016.06.10/ танилцуулсан төслүүдээс гурван томоохон төсөл анхаарлын төвд байлаа. Тухайлбал: 100 гаруй иргэнийг ажлын байртай болгох “Агропаркийн төсөл”-ийг “Чандмань” агропаркийн захирал Р.Батгэрэл танилцуулж, төрөөс үйлдвэрлэлийг дэмжих багц хууль баталсантай холбогдуулан үйлдвэрлэлийг цогцоор нь явуулахад бизнес эрхлэгчдэд таатай орчин нөхцөл бүрдсэнийг онцолсон юм.

Дараагийн төсөл нь эмчилгээний хаан гэгдэх сармис, амин дэмийн дээд гэгдэх лууванг тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулан, борлуулалтыг гадаадын зах зээлд гаргах томоохон цогцолборын төсөл байлаа. Энэ загвар төслийг хэрэгжүүлснээр ногоочид хадгалалтын асуудалд санаа зоволтгүй нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна.

Мөн үеэр анхаарал татсан гурав дахь том төсөл нь 1500 үнээний ферм байгуулах явдал байв. Уг фермд 30 компани хамтран оролцох бөгөөд тэжээлийн үйлдвэрийг хамт байгуулах төлөвлөгөөг танилцууллаа.

Эдгээр загвар төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл манай аймаг бүх салбарт тэргүүлэгч Монгол Улсын үйлдвэрлэгч хот болох ирээдүй ойрхон байна. 2009 оноос эхлэлтэй манай аймгийн ҮТП-ийг он удаан жилийн гацаанаас гаргаж ажлыг нь урагшлуулахын тулд ижил төстэй паркуудын туршлагыг судалж зөв менежментийг хийх нь чухал. Цаасан дээрх төлөвлөгөө ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна гэж уулзалтанд оролцогчид үзэж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%