Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН УУЛЗАЛТ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2016-06-12

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2013-2016 онд хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-уудын уулзалт, семинар 2016 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо.

Энэхүү уулзалт, семинарыг төслийн зохицуулагч П.Лхам зохион байгуулсан бөгөөд, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт Б.Төгсцэнгэл, УИХ-ын Тамгын газрын ерөнхий аудитор Ц.Лхагвагэрэл, УИХ-ын Тамгын газрын ахлах референт С.Тэрбиш, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Төв, Өвөрхангай аймгийн ИТХ-уудын төлөөлөгчид, “Тунгаамал төв” ТББ, “Иргэний боловсролын төв” ТББ, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний захирал Б.Болдбаатар нээж, үг хэлэв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Дэд захирал хатагтай Габриэлла Спирли энэхүү уулзалтад оролцож буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын төлөөлөгчдөд хандаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан системтэй сургалт зохион байгуулдаггүй байсан. Харин өнөөдөр үндэсний хэмжээнд 8000 гаруй хурлын төлөөлөгчид суурь сургалтын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, хурлын хэлэлцүүлэг, төсөв, төлөвлөлт, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, байгаль орчны менежмент зэрэг чухал асуудлаар мэдлэг, чадвараа дээшлүүлээд байна. Эдгээр сургалтууд хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд дотоод үйл ажиллагааг нь сайжруулах, иргэдэд илүү нээлттэй, тэдний өмнө хариуцлагатай байх явдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн болохыг тэмдэглэсэн юм.

Төслөөс хэвлэсэн “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл чуулганы илтгэлийн эмхэтгэл”, “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” мөн “ИТХ-ын сайн туршлага” номуудын нээлтийн ажиллагааны дараа “Нутгийн удирдлагад иргэний оролцоо” сургалтын агуулга, хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төлөөлөгчид харилцан туршлага судалсан бөгөөд хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтаар төлөөлөгчид харилцан туршлага солилцож, нутгийн удирдлагын талаарх иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн танилцуулга хийхийн сацуу Хөвсгөл аймгийн ИТХ-ын туршлагыг судаллаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%