Хүүхэд бүрт зан чанарын эерэг хандлага төлөвшүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх боловсролын бодлогыг дэмжиж, хүүхдийн чөлөөт цагийн орчны үр нөлөөг хангах, хүүхэд өсвөр үеийнхэнд Хөвсгөл нутгийн ардын урлагийн арвин баялаг өв санг өвлүүлэх, түүнээс суралцах, эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор "Яргуй"- хүүхдийн урлагийн наадмыг "Уран дөш" зусланд зохион байгуулж байна.
Тус наадамд 11 сургуулийн 13 багш 70 гаруй авьяастан сурагчдаа бэлтгэн оролцож байна.
Цагаан-уул, Ханх, Тариалан сумын ЕБС-иуд бүрэн бүрэлдэхүүнээрээ, Мөрөн сумаас ДМЦС, 2-р сургууль, ЭДЦС, МГЭАС, Ирээдүй сургуулиуд оролцож байна.