Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Харааны бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан эзэлж байна

2016-06-10

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн салбар зөвлөл хамтран “Зүүн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа энэ сарын 9,10-ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулж байна. Чуулганд 13 аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нийт 55 орчим харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм. Тэд ХБИ-дэд холбогдох хуулийн хэрэгжилт, ХБИ-ийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид яаж ажиллах, Харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдгаас 220 гаруй нь хөдөлмөрийн насныхан, 50 гаруй нь 0-16 насны буюу хүүхдүүд байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Иймд аймаг орон нутгийн зүгээс эдгээр иргэдэд чиглэсэн тууштай бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа тул аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулна гэдэг найдаж байна. Чуулганд оролцогчдын зүгээс ч 2017 оны орон нутгийн төсөвт ХБИ-дэд зориулсан тодорхой төсөв суулгуулах нь чухал хэмээн үзэж байв. Тэд чуулганы төгсгөлд дээрх төсөвтэй холбоотойгоор өөр, өөрийн аймгийн ИТХ болон ЗДТГ -т албан хүсэлт гардуулах юм байна.

Мөн үеэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уул, Дорнод, Архангай, Хөвсгөл, Дундговь, Ховд зэрэг зургаан аймагт ХБИ-ийн “Хөгжлийн төв”-ийг 2017 оноос байгуулахаар болсон таатай мэдээг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны /ХАХНХЯ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн хэлтсийн дарга Д. Батдулам дуулгалаа.

Тус төв нь тухайн бүсийнхээ нийт иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдгээрээ онцлогтой. Тухайлбал: хүүхэд багачууд өөрийгөө хөгжүүлэх дугуйланд хамрагдах, спортоор хичээллэх, аймаг, сумын ӨЭМИ-ийн эмч, сувилагчийг сургалтанд хамруулах, иргэдэд дохионы хэл заах зэрэг олон ажил энэхүү төвд өрнөнө.

Эдгээр өдрүүдэд Төслийг зохицуулагч Ж.Оюунгэрэл Данийн Хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Хөгжиж буй орнуудын хараагүйчүүдийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл”-ийн хэрэгжилт, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Ганзориг Монгол Улс дахь харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба мэргэжлийн боловсрол олгох сургалт, АШУҮИС-ийн багш нар Харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэг бүрчлэн ярилцах зэрэг ач холбогдол бүхий сургалтуудыг ХБИ-дэд зориулан явуулна.

 

logo

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%