Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлийн уяачид адууны сүлд хийморийн Дамдинянсан бурхан тахив

2016-06-09

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач, Адуу судлалын доктор Н.Маналжав адууны сүлд хийморийн Дамдинянсан бурхан тахих ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг анх удаа зохион байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн хурдан хүлгүүд аймаг, бүсэд төдийгүй улсын уралдаанд торгон жолоо өргүүлж байгаа амжилтыг ахиулах, удахгүй болох улсын их баяр наадамд хурдан хүлэг морьдыг шандастай байхыг билэгдэн тахилгыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэнэ. Энэ үеэр Гэтэлгэгч эх итгэлт төвийн лам нар дааган толгойд залагдсан Дамдинянсан бурханд зориулан хийморийн сан тавьж ном айлдаж, их насны хурдан хүлгүүдийн уралдааныг зохион байгуулж олон уяачид тахилгад идэвхтэй оролцож адууны бурхандаа залбирлаа.

Мөн удахгүй Түнэл сумын 3-р багийн ''БАЯН-ЭРХЭТ''-ийн овоо тахилгын наадам 2016.06.15 ны өдөр болно. Наадамд азарга, их нас, дааган насны морьд уралдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%