Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Уруул тагнайн сэтэрхийтэй 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

2016-06-06

Хөвсгөл аймагт Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Монгол дахь төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг хамтран уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Тус төсөл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хөвсгөлд 2013 онд ирж 45 хүүхдэд мэс засал хийсэн байна. Энэ жил Хөвсгөлд 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд төслийн хүрээнд давхардсан тоогоор 21 дэх аймагтаа ажиллаж байгаа ажээ.

Монгол Улсын хэмжээнд уруул тагнайн сэтэрхийтэй 1000 гаруй хүүхэд хяналтанд байдаг бол Хөвсгөл аймагт 60 орчим хүүхэд байдаг гэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%