Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өмнөговь аймаг байгуулагдсаны 85 жилийн ой 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно

2016-06-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар хурал хуралдаж Өмнөговь аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн товыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж аймаг байгуулагдсаны ойн баяр наадмыг 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойг угтан орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын 85 бүтээлч ажлын төлөвлөгөөг баталлаа.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсгийн тайлан, “Пибоди винсвэй ресорсез” ХХК-ийн эзэмшиж буй ХҮ-012483 тоот тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгох асуудалд хяналт хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайлангуудыг сонсож “Пибоди винсвэй ресорсез” ХХК-ийн ашигтмалтмалын талбайг судлах, хээрийн судалгаа хийх, Ашигт малтмалын газрын даргын шийдвэр, нөхөн олговрын хэмжээ тогтоосон асуудал үндэслэлтэй эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох  ажлуудыг эрчимжүүлэн ажиллуулахаар чиглэл өглөө.

“Нийтийн эргүүлийн ажлын явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Бэлэн бус торгуулийн тоног төхөөрөмжийн хэрэглээ, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”  “18-35 насны залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийн тайланг сонслоо.

Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтыг ажиллагааг сайжруулах үүднээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлт нийгмийн оролцоог сайжруулах хөтөлбөр, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх нөхцөл боломжоор хангах Орчны эрүүл мэнд хөтөлбөрүүдийг баталлаа.  

Байгаль орчны талаар гарч байгаа зөрчлүүд, түүнийг арилгах талаар авах арга хэмжээний тухай мэдээлэл, аймгийн уул уурхайн нөлөөллийн сумдын усны нөөцийн өнөөгийн байдалтай танилцлаа. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн саналд хариу өгөх тухай, Орон нутгийн хөрөнгийг данснаас хасах, худалдах, төрийн шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%