Эмч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон шинэчлэгдсэн хууль эрх зүйн мэдээллээр хангах зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗөвлөлийн гишүүн, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга, АНЭ-ийн ёс зүйн хорооны гишүүн Т.Ууганбаяр нар холбогдох чиглэлийн мэдээлэл, зөвлөгөөг өглөө. Уг сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 гаруй эмч хамрагдаж зөвлөгөө, мэдээлэл авлаа.