Жил бүр манай улсад 6 дугаар сарын эхний 7 хоногт автомашингүй өдрийг тэмдэглэдэг билээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016.05.17-ны өдрийн захирамжийн дагуу маргааш Хөвсгөл аймаг даяар 10:00 цагаас 13:00 цагийн хооронд автомашингүй өдрийн үйл ажиллагааг зохион байгуулна. Захирамжид дурдсанаар уг үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу үр дүнтэй зохион байгуулахыг Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Б.Баярсайхан, Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Сум бүр өөрийн онцлогт тааруулан уг үйл ажиллагааг зохион байгуулж хийсэн ажлын тайланг баримтжуулан 6 сарын 10-ны дотор аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэх ажээ.