Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, иргэдийг цаг үеийн мэдээллээр хангаж, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл, Түнэл сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-тай хамтран Түнэл сумын төвийн баг буюу 6 дугаар багт ажиллаа. Түнэл сумын хувьд аймгийн төвтэй залгаа оршдог сум юм.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, НЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү нар холбогдох чиглэлийн мэдээлэл, лекц, зөвлөгөөг өглөө. Уг сургалтанд Түнэл сумын төвийн 130 гаруй иргэн хамрагдаж зөвлөгөө, мэдээлэл авсан байна.