Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болж өнгөрлөө.

2016-05-31

2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж Хүндэтгэлийн, ээлжит бус 15-р хуралдаанаа хийлээ. Хуралдааныг нээж ИТХ-ын дарга Т.Болдбаатар үг хэллээ. Мөн аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хуралдаанд оролцогчдод баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. АИТХ дахь Монгол ардын нам, Ардчилсан намын бүлгийн дарга нар өнгөрсөн хугацаанд баримталсан бодлого, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагнаж өнгөрсөн хугацаанд ИТХ-ын алдаа оноо, амжилт бүтээл юу байсан талаар дүгнэлээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шагнах журмыг нь баталж шинээр бий болгосон "ИТХ-ын хүндэт тэмдэг"-ээр аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийг шагнасан бөгөөд "Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан" цол тэмдгээр төлөөлөгч Ч.Ганбаатар, Я.Дашзэвэг нарыг шагнасныг мөн гардуулсан юм. Бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж бодлого шийдвэр гаргах үйл явцад идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандаж ирсэн П.Отгон-Очир, Д.Цэцгээ нарыг ИТХ-ын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ-өөр шагнаж урамшууллаа. Хуралдааны дараа төлөөлөгчид Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын зураг татуулав. Хэдий 6 дахь удаагийн ИТХ -ын бүрэн эрхийн хугацаанд улс орны эдийн засгийн чадавхи сайнгүй байсан хэдий ч төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, аймгийн  цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлох, орон нутгийн хэмжээнд мөрдөх бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталж чадсан, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, хороодын тогтмол ажиллах боломжийг бий болгож дүгнэлтийг хуралдаанд оруулдаг болсон зэрэг олон зүйлийг шинэчлэж шинээр бий болгож чадсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%