Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТҮНЭЛ СУМЫН БАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2016-05-27

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, иргэдийг цаг үеийн мэдээллээр хангаж, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл, Түнэл сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-тай хамтран Түнэл сумын багуудад ажиллаж байна. 
Түнэл сумын 3 дугаар багийн хувьд аймгийн төвтэй залгаа оршдог онцлог баг. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Түнэл сумын З дугаар баг болох Баян-Эрхэт багт /иргэдэд/ аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн ажил хариуцсан нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан, Цагдаагийн хошууч Ц.Тунгалагтэс, НЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү нар холбогдох чиглэлийн мэдээлэл, лекц, зөвлөгөөг өгч ажиллаа. 
Түнэл сумын 4, 5, 6 багуудад аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, аймгийн Прокурорын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Хадбаатар ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%