Манжийн үед 1691-1991 онд Халхын Цэцэрлэгийн чуулганы Халхын умар замын зүүн гарын баруун этгээдийни хошуунд харъяалагдаж байв. \Тэргүүн Гүнгийн зэргэ Авирмэдийн Балдан\
1912-1923 он Сайн Ноён хан аймгийн Ёст засгийн хошууны Зүүн баг, Зүүн сум \тэргүүн зэргэ Ёст Бэйл Баддангийн Чүлтэм
1924 оы Цагаан сарын 25 Цэцэрлэг Мандалын аймгийн Гурван сайхан уулын хошууны Сэврээ сум \сумын дарга 1924 онд занги Гончигийн Юндэн, 1925 онд Махдиваагийн Дансүрэн, 1926 онд Санжийн Пүрэв
1931 ош Өмнөговь аймгийн Сэврээ сум
1940 он Өмнөговь аймгийн Сэврээ сумын захиргаа
1952 он Өмнөговь аймгийн Сэврээ сумын хөдөлмөрчин Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа
1960 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа
1991 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа
1992 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг даргын Тамгын газар
1948 онд орон нутгийн засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Сэврэй сумын Төхөмийн дөрөвдүгээр багийг Баяндалай суманд шилжүүлжээ.
1954 онд Сэврэй сумын Нэмэгт, Алтан уулын нэгдүгээр багийн айл өрхүүдийг газар нутгийн хамт шинээр байгуулагдсан Тост суманд шилжүүлсэн түүхтэй.