Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-05-19

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын Иргэний танхимд болж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
1. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын дарга  Т.Болдбаатар  2016.05.27 нд хийхээр оруулсан бөгөөд 2 намын бүлгээс Улаанбаатар хотод бага хуралдаан давхцаж байгаа тул хойшлуулах санал оруулж 2016.05.30 ны Даваа гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 
2. Аймгийн баяр наадам зохион байгуулах хороо байгуулах тухай асуудлыг ТЗУХ-ийн дарга Х.Цэнд-Аюуш оруулж Зохион байгуулах хорооны даргаар ЗД-ын орлогч М.Очирхуягийг томилж гишүүдийг хавсралтаар баталлаа. 
3. Алаг-Эрдэнэ сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тэмдэглэх тухай
4. Ой тэмдэглэх тухай 
5. Нэрэмжит болгох тухай
6. Сумдын Ахмадын хороодын төсвийн тухай
7. Хөвсгөл аймгийн зүүн бүсийн сумдын “Мөнгөн цагираг” аялал жуулчлалын зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай
8. Аймгийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2015 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Хөвсгөл аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл”, гүйцэтгэлийн аудит хийсэн дүнгийн тухай
9. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт” нийцлийн аудитын тайлан
10. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” нийцлийн аудитын тайлан
11. “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн” гүйцэтгэлийн аудитын тайлан
12. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай
зэрэг асуудлыг хэлэлцлээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрүүдийг та бүхэнд удахгүй хүргэх болно.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%