Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллана.

2016-05-18

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Иргэний боловсрол" хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан. Энэхүү "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хүрээнд аймгийн 23 сум, 1 тосгонд "Эрх зүйн хөтөч" арга хэмжээг зохион байгуулахаар төрийн байгууллагуудын албан хаагчид 4 ажлын хэсэгт хуваагдан сум, багийн иргэдэд "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, мэдээлэл сурталчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ, урлагийн үйлчилгээ зэрэг сургалт, сурталчилгааны цогц арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд орон нутагт ажиллана. 
Дээрх ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүд, гишүүн байгууллагууд оролцоно. 
Тодруулбал, /Маршрут 1/ аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр, аймгийн ГХУСАЗЗ-ийн дэргэдэх "Нийгмийн гэгээрлийн ажлын баг"-ийн ахлагч, аймгийн Прокрорын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Хадбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдад, /Маршрут 2/ Аймгийн ГХУСУЗЗ-ийн "Нийгмийн гэгээрлийн ажлын баг"-ийн гишүүн, НЭ-ийн НЭМ-ийн мэргэжилтэн, Сэтгэл зүйч С.Содномбямба Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумдад, 
/Маршрут 3/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн, ГХУСАЗЗ-ийн дэргэдэх "Криминологи шинжилгээний баг"-ийн ахлагч, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад, 
/Маршрут 4/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн, "Сүүн тахилт" ТББ-ийн тэргүүн Б.Баасанхүү Алаг-Эрдэнэ, Хатгал тосгон, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл сумдад тус тус хүрч ажиллана.
Ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэй байна. /1/ Үүнд, Төрийн захиргаа -2, Шүүх-2, Прокурор-1, Цагдаа-1, Өмгөөлөгч-1 Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газар- 1, Улсын бүртгэл, статистикийн газар-1 Урлаг-5, Эрүүл мэндийн газар-1, Эмч-4 нийтдээ 1 ажлын хэсэгт 20 хүн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%