Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Буриадын Бүгд Найрамдах улсын Ахын, Тункын аймгуудын удирдлагууд манай аймагт ажиллаж байна.

2016-05-16

Хөвсгөл аймагтай хил залгаа орших ОХУ-ын Буриад улсын Ахын, Тункын аймгуудын удирдлага, аялал жуулчлал, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох хүмүүс, депутатууд манай аймагт айлчилж харилцан ашигтай хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, соёлын салбарт хамтран ажиллах чиглэлээр уулзалт зөвлөгөөн хийж байна. Уулзалт зөвлөгөөний үеэр илтгэлүүд тавигдсанаас гадна Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөх, Мөрөн хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. Хил залгаа аймгуудын хувьд цаашид илүү үр бүтээлтэй хамтран ажиллах чиглэлээр уулзалт зөвлөгөөнийг тогтмолжуулах, харилцан айлчлах зэргээр боломжтой хувилбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэлээ. Мөн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан  Ахын аймгийн хурлын дарга Мунко Жаргал Ошоров тэргүүтэй зарим хүмүүсийг АЗДТГ-ын "Хөх сувд" медалиар шагнасныг ИТХ-ын дарга Т.Болдбаатар гардууллаа.  Мөн ирэх 6-р сарын 27 нд Буриад улсын Ахын аймагт Эв модны наадам болох бөгөөд манай аймгаас төлөөлөгчид оролцоно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%