Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2016-05-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 07 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

     Аймгийн эрүүл мэндийн салбарын хүрээнд Эрүүл шүд, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, Хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийг тус тус хэлэлцэн батлаж мөн нийгмийн үйл ажиллагаанд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, залуучуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг улам идэвхжүүлэх үүднээс Залуучуудын хөтөлбөрийг хэлэлцэн хөтөлбөрт зарим зүйлийг нэмэж тусгуулахаар буцаалаа.

         Аймгийн Боловсрол, Соёлын газрын ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэж Өмнөговь аймагт Боловсролын байгууллага байгуулагдсаны 70 жилийн ойг 2016 оны 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх мөн олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц өндөр чадвартай, боловсролтой “Зөв Монгол хүн”-ийг төлөвшүүлэх зорилгоор боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх уриалгыг хэлэлцэн баталлаа.

        Мөн жил бүр зохион байгуулагдаж ирсэн нутгийн иргэдэд тулгуурласан говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сарлаг сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, уламжлалт нүүдэлчин малчин, соёл, зан заншилыг сэргээх, сарлаг өсгөн үржүүлэгч малчдаа дэмжих, урамшуулах, идэвх санаачилгыг нь өрнүүлэх зорилгоор “Сайханы сарлаг” сарлагийн баярын арга хэмжээг жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх долоо хоногийн “бямба” гарагт Говь гурвансайхан уулын Ёлын аманд зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгрэт металл хайгчийг ашиглахыг хориглох тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 136 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах /Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хамгааллалттай газар, тусгай хэрэгцээний газарт хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох зорилгоор бүх төрлийн металл хайгч түүнтэй ижил зориулалт бүхий багаж хэрэгсэл ашиглах, авч явахыг хориглох/ тухай асуудлыг танилцуулсан ч тухайн асуудлыг шийдвэрлэлгүй 136 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Мөн 2012 оны сонгуулийн саналын хуудас устгах ажлын хэсгийг байгуулах, 2015 оны өмчийн албаны тайлан, орон нутгийн өмчийн дүн, төрийн шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%