Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Увс аймагт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн танилцуулах семинар боллоо.

2016-05-13

 

2016 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улсад Нийгмийн Эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн төлөвлөлтийн семинарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцсон билээ.

“Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төсөл” гэдэг нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр “Эрүүл мэнд”, “Боловсрол”-ын салбарт хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт нь 3 сая америк доллар бөгөөд төсөл 2015-2019 оны хооронд хэрэгжих ба 10-н аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжихээр сонгогдсон ба Увс аймаг уг төслийг хэрэгжүүлэх  зорилтот бүлгээр сонгогдсон.

Нийгмийн Эгэх хариуцлага гэдэг нь иргэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлага тооцохыг хэлэх бөгөөд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талуудын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг.

Өнөөдөр “Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төсөл”-ийн танилцуулга семинар аймгийн ЗДТГ-ын “Иргэний оролцоо” хуралдааны танхимд болж байна.

Семинарыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, ӨҮИУТөв ТББ-ын тэргүүн В.Төөрүүл нар удирдан явуулж байна.

Семинарын зорилт нь:

Аймгийн хөгжилд иргэний оролцоог нэмэгдүүлэхэд оролцогч талуудад “Нийгмийн эгэх хариуцлага”-ийн тухай нэгдсэн ойлголттой болгох

Эрүүл мэнд, боловсролын салбарын нийтлэг тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг боловсруулахад оршиж байгаа юм.

Сургалтанд аймгийн төвийн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэгийн эрхлэгч эмч нар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 50 гаруй хүмүүс оролцож байна.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%