Аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан "ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ" онол практикийн эрдэм шинжилгээний хуралд 27 илтгэл хэлцэгдсэнээс 1-р байрыг “Дотрын тасагт хэвтсэн Зүрхний архаг дутагдалтай эмчлүүлэгчдийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг үнэлсэн нь “ сэдвээр аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн сувилахуйн арга зүйч Ө.Уранчимэг,сувилагч М.Цолмонгэрэл, 2-р байрыг “НЭ-ийн төрөх тасагт эмчлүүлсэн төрсөн эмэгтэйчүүд дундах тэмбүү өвчний тархалтын байдал” сэдвээр НЭ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Н.Уранчимэг Ц.Нямдэлгэр,3-р байрыг “Гэр бүлийн хүчирхийлэл НЭМ-ийн тулгамдсан асуудал болох нь” сэдвээр НЭ-ийн НЭМ-ийн ажилтан С.Содномбямбаа, ЗӨСТ-ийн сувилагч Ш.Амарсайхан нар тус тус эхний 3 байрт шалгарсан байна.