Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

зохиолч уншигчдийн уулзалт боллоо

2016-05-09

“Эрүүл Оюунлаг Дарханчууд” уриан дор марафон гүйлтийн тэмцээнээс гадна аймгийн ЗДТГазраас соёлын байгууллагуудтай хамтран “Гайхамшигт монгол бичиг” багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, номын үзэсгэлэн худалдаа, Зохиолчдын уулзалтыг зохион байгууллаа.





Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Энхболд  тэргүүтэй аймгийн удирдлагууд, МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Д.Жамъян, Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг, "Төрт ёс Хаадын сан"-гийн тэргүүн, профессор, зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлс, Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг, Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов, Зохиолч С.Батжаргал, Түүхч, нийтлэгч, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд нар оролцож, Зохиолч-Уншигчийн чөлөөт ярилцлага өрнүүлэн уншигчиддаа гарын үсэгтэй номын дээжсээ өргөн барилаа.

Энэ үеэр “Ном”, “Авъяас” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, соёл боловсролын байгууллагуудтай байнга хамтран, ном, соёлыг хамт олондоо уншуулан дэлгэрүүлж, үндэснийхээ бичиг үсгийг дээдлэн ажиллаж ирсэн Дарханы Дулааны цахилгаан станц, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Хонгор сумын З.Чулуунцэцэг захиралтай 11 дүгээр сургуулийн хамт олныг номыг дээдлэгч байгууллагаар шалгаруулж батламж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Мөн багш Ж.Эрхэмсайхан, ахмад уншигч Г.Дамчаа нарыг шагнаж урамшууллаа.



Тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэг”-ээр 26-р сургуулийн 12а ангийн сурагч М.Үүрийнтуяа нарын тэргүүний уншигч хүүхдүүд энгэрээ мялаалаа.

Мөн үеэр багш Ж.Эрхэмсайханы “Гайхамшигт монгол бичиг”, ЕБСургуулиудын багш сурагчдын бүтээл, аймгийн Төв номын сангийн “Бидний монгол бичиг”, “Зохиолчдын номын үзэсгэлэн, Ахмад уншигч Г.Дамчаа “Хүмүүн бичиг” сонины тогтмол хэвлэлүүд болон өөрийн цуглуулсан номын дээжис монгол бичгийн бийр янтай зэрэг ховор үзмэрүүдээ дэлгэсэн үзэсгэлэнг дарханчууддаа толилууллаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%