Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цагаан-Уул сумаас гүний ус шинээр олджээ.

2016-05-06

 Манай аймгийн зарим сумдын хувьд хүндрэлтэй асуудлын нэг бол цэвэр усны асуудал байдаг. Ялангуяа Арбулаг, Цагаан-Уул сумдын сумын төвүүд ундны цэвэр ус байхгүйгээс холоос тээвэрлэдэг, ашиглаж буй гүний худгийн ус нь чанар муутай, хатуулаг ихтэй зэрэг хүндрэл байсаар ирсэн. Цагаан-Уул сумын төвийн Таван толгойн өвөрт 120 м өрөмдлөг хийж 98м-н гүнээс боржин чулуун давхаргаас сайн чанарын ус гарсан байна. Одоо байгаа сумын төв худаг нь занар чулуун давхаргаас гарсан унданд шууд хэрэглэх боломжгүй амт үнэртэй, мах чанахаар улайдаг, цай сүлэгддэггүй байсан бол шинээр гарсан ус нь амт үнэргүй, мах улайхгүй, цай сүлэхэд хэвийн байгаа бөгөөд шинжилгээнд дээжийг нь явуулсан байна. Зүрх судас, ходоодны өвчлөл зэрэг олон өвчний шалтгаан болсоор ирсэн ундны усны асуудал шийдэгдсэнээр тус сумын иргэдийн олон жилийн мөрөөдөл биелж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах боломж бүрдэхнээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн ЗЗББУХТөсөл, Өрөмдлөг хийсэн Эрдэнэдриллинг ХХК-ны хамт олонд нутгийн иргэд талархаж байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%