Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УПЕГ-ын төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна.

2016-05-06

           Улсын прокурорын ерөнхий газраас зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаатай нь танилцах зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. УПЕГ-ын шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга Оюундэлгэр тэргүүтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн шүүх, прокурорын газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож буй аж. Уг ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатартай УПЕГ-ын шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга Оюундэлгэр, захиргааны хэргийн ерөнхий шүүгч Б.Энхтайван, Хөвсгөл аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд нар уулзаж санал солилцлоо. Төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудалд прокурорын байгууллага нэхэмжлэл гарган оролцох боломжтой болсон гэдгийг дурдаад цаашид хамтран ажиллах боломж их байгааг дээрх хүмүүс хэлж байлаа. ИТХ-аас прокурорын байгууллагатай гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар ИТХ-ын дарга Т.Болдбаатар танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%