Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт Татвар төлөгчдийн өдрийг зохион байгуулдаг бөгөөд 5 дугаар сарын 09-ны 10 цагт Чингүнжавын талайд Татвар төлөгчдийн өдрийн нээлтийн арга хэмжээ болно.
Татвар төлөгчдийн өдрөөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, даатгал хийх, татвар төлөгч нартаа зөвлөгөө өгөх, Шилдэг татвар төлөгч нартаа шагнал гардуулах, бусад арга хэмжээ зохион байгуулагдах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.