Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН" АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА.

2016-05-06

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байдаг билээ.

Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил уг өдрийг угтан аймгийн ЗДТГ-ын НХХ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэгээс хамтран “Эх баригч, сувилагчдын аймгийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөгөөний зорилго нь эрүүл мэндийн салбарын 2012-2015 оны ололт сургамжийг дүгнэж, ЭМС-ын шинэчлэлд /2016-2020/ эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтны оролцоог нэмэгдүүлж, идэвхийг өрнүүлэхэд оршиж байгаа юм.

Зөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн эмнэлэгийн сувилагч, эх баригч, сумдын ЭМТ-үүдийн эх баригч, сувилагч нийт 300 гаруй эмч, сувилагчид оролцож байна.

Зөвлөгөөний эхний өдөр оролцогчдын дунд спортын тэмцээнүүд зохион байгуулсан бол өнөөдөр аймгийн “ОЙРАД” ХДТ-т зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн, ЭМГ-ын дарга Д.Дулмаа болон бусад хүмүүс үг хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд “Эрүүл хүний төлөө аймгийн ИТХ-аас ЭМС-т хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, түүний үр дүн” сэдвээр, ЭМГ-ын дарга Д.Дулмаа “ЭМС-ын шинэчлэлийн ололт, сургамж” сэдвээр илтгэл тавилаа.

Үүний дараа ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан сувилагч, эх баригч эмч нарт Эрүүл мэнд, спортын яам болон аймгийн Засаг даргын шагналыг гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%