Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Нэг мянгат-нэг агт" аян Мөрөн суманд

2016-05-06

             Монгол улс 8000 гаруй км хилийн зурвастай бөгөөд манай аймгийн нутагт хамаарах 1000 гаруй км урт хилийг Монгол улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257-р анги хариуцан ажилладаг юм. Манай аймгийн нутагт хамаарах 1000 гаруй км  хил нь өндөр уул, хад асга, шавар намаг бүхий байгалийн бартаа саад ихтэй, хилчид маань мориос өөр техник хэрэгсэл ашиглах боломжгүй байгалийн саад бэрхшээл ихтэй нутаг байдаг. Гэвч эх орныхоо дархан хилийг өдөр шөнөгүй манаж буй хилчдэд маань уналгын морь хангалттай бус байдаг нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байдаг.                      Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 57-р тогтоол гарч "Нэг мянгат-нэг агт" аяныг зохион байгуулах шийдвэр гарсан юм. Манай аймгийн хэмжээнд 400 гаруй мянгат малчин байдаг бөгөөд мянгат малчин бүр нэг агтыг хил хамгаалах үйлсэд зориулж хандивлавал хилчдийн унааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой болох юм. Өнөөдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид, нарийн бичгийн дарга Г.Төмөр, Засаг дарга Л.Гансүх болон хил хамгаалах газрын удирдлагууд оролцлоо. ИТХ-ын дарга Т.Болдбаатар хэлсэн үгэндээ эх орныхоо дархан хилийг манах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргээ манай хилчин залуус нэр төртэй биелүүлж ирсэн. Энэхүү үүргээ амжилттай гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг бол агт морьд юм. 
            Аймгийн ИТХ-аас өнгөрсөн онд гарсан 57-р тогтоолыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага гарган оролцож буй мянгат малчиддаа талархал илэрхийлж эрдэнэт мал сүрэг нь тариа будаа мэт өсч үржихийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүллээ. 
Энэхүү аяныг дэмжиж Мөрөн сумын мянгат малчин С.Отгонбаяр, О.Даваадорж, А.Туульхүү, Цэдэнсодном, Цогтсайхан нар агт морьдоо хил хамгаалах үйлсэд хандивлалаа. Хилийн 0257 -р ангийн захирагч хурандаа Б.Батбаяр агт морь бэлэглэсэн малчиддаа талархал илэрхийлж та бүхний бэлэглэсэн энэхүү агт морьд бидний ажилд томоохон дэмжлэг болж буй гэдгийг илэрхийлж Талархал, алд цэнхэр хадаг гардууллаа. 0257-р ангийн соёлын төвийн хөгжимчид уран бүтээлээсээ энэ үеэр толилуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%