Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Мөрөн сумын барилга байгууламжинд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй дэд бүтцийн үнэлгээ хийжээ.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй, стандартын шаардлага хангасан налуу зам, авто машины зогсоол, ариун цэврийн өрөөтэй албан байгууллага, аж ахуйн нэгж нэг ч байгаагүй аж. Стандартын орчин байхгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш орох эрх зөрчигдөж буй бөгөөд хамгийн наад зах нь албан байгууллага аж ахуйн нэгжид очих, тэдэнтэй уулзаж ярилцах, төрийн үйлилгээг авах боломжгүйд хүрч байна. Аймгийн хэмжээнд 5000 гаруй хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг ба тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлдэг ажээ.