Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тусгай олимпийн талаар мэдлэгтэй боллоо

2016-05-04

Хөвсгөл аймагт 5 дугаар сарын 12-13-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тусгай Олимпийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Монголын Тусгай Олимпийн Хорооны Гүйцэтгэх захирал П.Болормаа ирж оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст спортын наадмыг зохион байгуулах асуудлаар зөвлөгөө өгч, сургалт явууллаа.

Сургалтанд аймгийн төрийн байгууллагын ажилтнууд эмч, нийгмийн ажилтнууд, биеийн тамирын багш, арга зүйчид, эцэг эхийн төлөөллүүд оролцож, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний онцлог, Тусгай олимпийн спортын талаар мэдлэгтэй боллоо. Оюуны оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхэдтэй нэг баг болон агаарын теннис, хөнгөн атлетик, хөлбөмбөг, ширээний теннисс гэсэн 4 төрлөөр өрсөлдөх гэнэ. Тэмцээнд шалгарсан тамирчид бүсийн болон улсын тэмцээнд оролцох ба хэрвээ улсад шалгарвал Хонконг улсад зохион байгуулагдах зүүн азийн олон улсын тусгай олимпийн тэмцээнүүдэд оролцох боломжтой ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%