Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймагт Улаанбурханы дэгдэлт буурчээ

2016-05-02

Улаанбурханы дэгдэлт оны эхнээс манай оронд дахин бүртгэгдэж, өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Дархан-Уул аймгийн хувьд Халдвартын тасгийн үндсэн ор 20 байснаас 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хамгийн их буюу 84 хүн хэвтсэн байна. Түүнээс хойш буурсаар 4 дүгээр сарын 27-ны 19 цагийн байдлаар 20 хүн болжээ. Тус аймагт уг өвчинтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2 удаа хуралдаж, Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч шуурхай ажиллахыг даалгасан аймгийн Засаг даргын 2 удаагийн захирамж гарсан байна. Захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 21 сая төгрөг гаргаж “Нэгдсэн эмнэлэг”-т шаардлагатай байсан хяналтын Монитор/3 ш/, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ПАМП, отсос, Амбу, утлагын аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг авч өгсөн. Аймгийн Боловсрол соёлын газар нь ЕБС-ын 28 сургууль, СӨББ-ын 36 цэцэрлэгийн нийт 800 гаруй багшид эрүүл мэндийн сургалт явуулж, өвчилсөн болон өвчилж болзошгүй хүүхдүүдийн судалгааг гаргаж Эрүүл мэндийн газарт хүргүүлж ажиллажээ. Мөн олон нийтийг урлаг, спортын арга хэмжээг түр хязгаарласан. Захирамжийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн 10 байгууллага, хүүхдийн 14, интернэт тоглоомын 23 байгууллагад хяналт хийсэн. Мөн Цагдаагийн газар интернэт, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлахад хяналт тавьж ажиллажээ. Мэдээлэл технологийн албанаас Засаг даргын захирамжийн хүрээнд орон нутгийн 4 телевиз, 3 FM радио, албан байгууллагуудын веб сайт, фэйсбүүк хуудсанд Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, шторк, зөвлөмжүүдийг иргэд олон нийтэд 200 гаруй удаа хүргэж ажилласан тухай энэ сарын 29-ны өдөр болсон Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр танилцууллаа. Өвөл, хаврын улиралд энэхүү халдварт өвчин илүү дэгддэг. Цаашид 5 дугаар сар болон 9, 10 дугаар сард дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%