Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цэцэрлэг, Цагаан-уул, Бүрэнтогтох сумын усан халаалтын зуухнуудад шалгалт хийв.
Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийж, батлуулаагүй, хөрс, агаарын шинжилгээ хийлгээгүй, үнэлгээний дүгнэлтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, үнс, хаягдлыг түр хадгалах цэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Энэ үеэр Цэцэрлэг-Тэсийн илч орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт албан шаардлага, Цагаан-уул сумын Галт дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын уурын зуухыг түр зогсоох акт хүргүүлжээ. Мөн дээрх сумдын уурын зуухны өрөөний хөдөлмөрийн нөхцөлд физик хэмжилтийг 15 цэгт хийж, агаараас 4 тоосны сорьц авчээ.