Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймгийн Талбайн теннисний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2016-04-29

Хаврын налгар өдрүүдтэй хамт спорт урлаг соёлын арга хэмжээнүүд Дархан хотод өргөнөөр зохион байгуулагдаж байна. Тухайлбал өнөөдөр /2016.04.29/ Дархан-Уул аймгийн Талбайн теннисийн холбооноос санаачлан зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийсэн юм.
Тэмцээнд нийт 72 өсвөрийн тамирчид оролцож хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. 
Талбайн теннисний өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон Тэргүүлэгчид хүрэлцэн ирж, залуу тамирчдад баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн Талбайн теннисний холбооноос өсвөрийн тамирчин Б.Төрхүү, А.Амгалантуул, Б.Хонгорзул, Л.Билгүүн нарт Спортын нэгдүгээр зэрэг Б.Энхжин, Ч.Нандинцэцэг, Б.Золзаяа нарт Хүүхдийн төлөө төвийн “Авьяас” алтан медалийг олгосон бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гардуулан өглөө. 
Өнөөдөр талбайн теннисний холимог хосын төрөл явагдаж байгаа бол 2016.05.07-08-ний өдрүүдэд ганцаарчилсан тоглолт болох юм. 
Талбайн теннисийн спорт нь Монголд 90-ээд оноос хойш шинээр хөгжиж буй залуу спортын төрөл юм. Манай улсад 1980- аад оны сүүл үеэс эхлэн үүсэж хөгжсөн бөгөөд 1990 онд талбайн теннисний холбоо байгуулагдаж, тус спортыг их спорт болон нийтийн биеийн тамирын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Олон Улсын болон Азийн теннисний холбооны гишүүн байгууллага юм. 
Харин Дархан-Уул аймгийн Талбайн теннисний холбоо нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаа яж эхэлсэн бөгөөд дасгалжуулагч Х.Батбаяр, С.Сэлэнгэ, Н.Эрдэнэбат нарын удирдлаган дор хүүхэд залуучуудын дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж эхэлжээ. 
Энэ хугацаанд Дарханы баг тамирчид олон улсын болон улс, аймгийн олон арван тэмцээнд амжилттай оролцож, 2013-2016 онуудад дараалан Улсын аваргын "Алтан цом"-ын эзэн болжээ. 
Мөн 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Дархан хотоос Х.Батбаяр ажиллаж, Монголын түүхэн данх удаа Спорт тоглоомын төрлөөс өсвөр үеийн “Азийн аварга” төрүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%