Аймгийн Сонгуулийн хорооноос 23 сумын Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт, семинар хийлээ. Сургалтын үеэр сумдын салбар хорооны тамга, албан хэрэгцээний бусад бичиг баримтыг гардуулан, цаашид анхаарч ажиллах асуудлуудаар мэдээлэл өгч, асуулт хариулт явуулсан байна.
Аймгийн сонгуулийн хорооны дарга С.Цогтоо УИХ болон аймгийн ИТХ-ын сонгууль зохион байгуулахад анхаарах зарим асуудлууд, аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Болд сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалт, СЕХ-оос гаргасан журам магтын тухай, Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Д.Ариунаа Бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын ажиллах журам, сонгогчдын нэрсийн жагсаалт, шилжилт хөдөлгөөн, аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ажилтан Т.Ууганбаяр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар тус тус сургалт зохион байгууллаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого зохион байгуулахтай холбогдуулж, мэдээлэл хийлээ.