Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумдын ахмадын хороон дарга нар чуулж байна.

2016-04-27

Өнөөдөр Хөвсгөл аймгийн нийт сумдын ахмадын хороон дарга нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж байна. Залуу халуун насаа эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн төлөө зориулсан ахмад үе, ахмад настнуудаа анхаарч тэдэнд зориулсан төрийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага бол Ахмадын байгууллага юм. Сумдын ахмадын хороон дарга нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар оролцож аймгийн зүгээс ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар болон аймаг орон нутгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. 2011 онд аймгийн ИТХ-ын 25-р тогтоол гарсан бөгөөд уг тогтоол гарсанаар сумдын ахмадын байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан бөгөөд сүүлийн үед энэ тогтоолын ач холбогдол, хүч нөлөө буурч байгаа гэдгийг сумдын ахмадын хороон дарга нар хэлж байлаа. Цаашид сумдын ахмадын байгууллагын төсвийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, бодлогын хувьд дэмжих, холбогдох шийдвэр гаргаж өгөхийг ИТХ-ын даргаас хүсч байлаа. Уг сургалт зөвлөгөөний арга хэмжээнд холбогдох төрийн байгууллагын албан хаагчид оролцож салбарынхаа мэдээ мэдээллийг ахмадуудад өгч байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%