Монголын хөлбөмбөгийн холбооноос саяхан манай аймагт шүүгч нарын сургалтыг ОУХБХ, Хөвсгөл аймгийн ХБХ-той хамтран зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр Хангайн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг манай аймагт зохион байгуулж байна. Тус тэмцээнд Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгуудын 13 багийн өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж буй бөгөөд 27-нд аваргуудаа тодруулна. Тэмцээн 4 насны ангиллаар ялагчдаа тодруулах бөгөөд шалгарсан багууд улсын аваргын тэмцээнд оролцох юм. Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнийг МХБХ-ны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж буйгаараа онцлогтой. Өнөөдөр болсон тэмцээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, Хөвсгөл аймгийн ХБХ-ны тэргүүн Т.Болдбаатар, тэргүүлэгч гишүүд, МХБХ-ны шүүгч нар оролцож нийт оролцогчдод амжилт хүслээ.