Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

2016-04-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурал 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж цаг үеийн холбогдолтой 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн /14 сум, Даланзадгад сумын 8 баг/ нийт 22 тойрогт 33 мандатын тоог хувиарлах асуудлыг хэлэлцэж Гурвантэс суманд 3, Ханбогд суманд 3, Цогтцэций суманд 4, Даланзадгад сумын 1, 3, 4, 6 дугаар багуудад тус бүр 2 мандат хувиарлаж бусад тойргуудад нэг мандаттай байхаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын дагуу /Харьяа нутаг дэвсгэртээ “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах бэлтгэл ажлыг хангаж, үйл ажиллагааг нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг 2016 оны хувьд тухайн орон нутгийн төсвөөс, цаашид холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай/ аймгийн Засаг даргын дэргэд ажиллах Төрийн үйлчилгээний албыг байгуулж үйл ажиллагааг нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг үүрэг болголоо.

         Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцэж Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших “Хээгийн элс-1”, “Хээгийн элс-2”, “Хээгийн элс-3”, “Дуулгатын худаг”, “Элгэн элс”, “Хур” нэртэй талбайнуудад Говь Эрдэнэс групп ХХК-нд, Цогтцэций сумын Хавиргын тал нэртэй талбайд “Ихэр дүүрэн” ХХК-уудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн, Ханбогд сумын Од” нэртэй талбайд “Эс Жи Эл Эс” ХХК-нд “Баг” нэртэй талбайд “Херуга Эксплорэйшн” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн шийдвэр гаргаж шийдвэрийг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

              Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хэмжээг бууруулах тухай асуудлыг хэлэлцэж Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл 25 км хатуу хучилттай авто зам, 170 км сайжруулсан шороон замын ажлыг эрчимжүүлэх зорилгоор элс, хайрга ашигласны төлбөрийг зам барих зориулалтаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 80 хувиар бууруулан тооцох шийдвэрийг гаргалаа.

Орон нутгийн өмч хөрөнгийг худалдах, актлах, шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулагдсан барилга, байгууламж хөрөнгийг хаягжуулах журам, хаягийн загварыг баталж, төрийн дээд одон медалиар шагнагдахаар ирсэн хүмүүсийг төрийн шагналд тодорхойллоо.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%