Чингэлтэй дүүргийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны ээлжит хуралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.
Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүлэгч Д.Бат-Эрдэнэ,
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд,
Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Л.Бадралт,
Замын
цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Мэргэжлийн
хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Эрүүл мэндийн төвийн дарга,
зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд
дарга Б.Ганбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга Д.Түмэнбаяр, Онцгой байдлын
хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан
ахлах мэргэжилтэн Л.Тамир, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын
газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан
мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа нар оролцлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүл нарыг шагнах тухай , Хороодын салбар зөвлөл, Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 04 дүгээр сарын урамшуулал олгох тухай, “Тайван хороо-Таны оролцоо” аян зохион байгуулах зардал гаргуулах тухай, “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Замын цагдаагийн хэлтэст хэв журмын эргүүл ажиллуулах тухай гэсэн нийт 5 асуудалаар хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнээс онцолж дурьдвал, “ Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцүүлгийн шийдвэрийн дагуу “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчилах “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Тусгаар тогнолын талбайд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.