Хөвсгөл аймагт Монгол Улсын Онцгой байдлын газар, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хооронд 2015 онд байгуулсан гэрээ төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах уулзалт боллоо.
Уулзалтанд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын дарга онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ч.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Нэргүй, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхий газрыг төлөөлж ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын орлогч дарга, иргэний хамгаалалтын газрын дарга дотоод албаны хурандаа Е.Н.Шангин, Буриад улсын ИХ, ОБ, ГТТ албан ёсны байгууллагын захирал Шульгин Игорь Юрьевич болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатар, Хилийн 0257 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батбаяр болон бусад төлөөлөгчид ороцлоо.