Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сонгуульд оролцох нам эвсэл, бие даагчид мөрийн хөтөлбөрөө Аймгийн аудитын газарт хүргүүллээ.

2016-04-20

МУ-ын Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу өнөөдөр 17:30-с өмнө багтаж орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлж хуулийн хугацаанд буюу 04.29 ны дотор дүгнэлт авах ёстой. Энэхүү хуулийн дагуу өнөөдөр сонгуульд оролцох намууд болон бие даагчид мөрийн хөтөлбөрөө аймгийн тэргүүлэх аудитор Г.Оюунгэрэлд өргөн барьлаа. Намууд сүүлийн 1 жилд авсан хандив, санхүүгийн тайланг мөн хүрүүлэх ёстой аж. Өнөөдрийн 17 цаг 30 минутын байдлаар 6 нам, 5 бие даагч нийт 11 субъект мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Монгол Ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Эх орон нам, Ардчилсан нам, Ард түмнээ хайрлая нам, Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам болон бие даагч 5 хүн өөрийн мөрийн хөтөлбөрийг хүргүүлсэн бөгөөд аймгийн аудитын газраас аудитын дүгнэлт гарах хүртэл мөрийн хөтөлбөрийг нууцалж ажиллана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%