Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгох, цуцлах, сунгах, хяналт тавих журмын хэлэлцүүлэг болж байна.

2016-04-20

Аймгийн ИТХ-ын нэг үүрэг нь тухайн нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах үүргийг хүлээдэг билээ. Өнгөрсөн сард ИТХ-ын захирамжийн дагуу Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн байгууллагуудад шалгалт хийж дүнг танилцуулан шашны харилцааг зохицуулах журмыг боловсруулан 2 үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Эхний хэлэлцүүлгийг хууль хяналтын байгууллагуудад танилцуулан санал авсан бөгөөд 2 дахь хэлэлцүүлгийг үйл ажиллагаа явуулж буй сүм, шашны байгууллагуудын дунд явуулж байна. Журмын төслийг ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр танилцууллаа. Журамтай холбоотой санал дүгнэлтийг үндэслэн журамд холбогдох өөрчлөлтийг тусгах боломжтой юм. Тус журмын дагуу сүм, шашны байгууллагууд нийгэмд үйл ажиллагааны тайлангаа тогтмол тайлагнадаг байх, гэмт хэрггээс урьдчилан сэргийлэх болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зэрэг олон үүргийг хүлээхээр болж буй юм. Иргэд олон нийт уг журамтай танилцан саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын фэйсбүүк хуудаст цахимаар, аймгийн ИТХ-ын ажлын албанд бичгээр ирүүлэх боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%