Өнөөдөр "Хөвсгөл дулаан" ХХК-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо. Тус компаны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Хуншагай ажлаас чөлөөлөгдөх хуүсэлт гаргасны дагуу компаны төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж материалаа ирүүлсэн Х.Оюунбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу ажил хүлээлцэх комисс ТУЗ-ийн гишүүн Д.Лхагвасүрэн, Н.Одбаатар, ТУЗ-ийн нарийн бичиг Ч.Лхагвамядаг, компаны хүний нөөцийн ажилтан Энхжаргал, нярав Цолмон нар ажил хүлээлцэж тамга тэмдэгийг хүлээлгэн өглөө. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оюунбаатар нь олон улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бөгөөд өмнө нь Эрдэнбулган сумын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан байна.