Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг нутагт хаваржиж байгаа жирэмсэн эх умайн гадуурх жирэмслэлтийн улмаас 4700мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байхад нь Аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна.
Хагалгааны багт ажилласан ЭБЭ ийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ -ийн эмч Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч Анхтуяа, Жолооч Мөнххүү нартаа эхийн амь насыг аварсанд баяр хүргэе