Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ шүүгчийн сургалт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

2016-04-14

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбооноос хамтран Хөвсгөл аймагт зохион байгуулсан шүүгч нарын сургалт өнөөдөр хаалтаа хийлээ. Энэхүү сургалтын хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, МХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, нарийн бичгийн дарга Энхболд, удирдах зөвлөлийн гишүүн, ЦГ-ын дарга Н.Батбаяр нар оролцлоо.  Онол практик хосолсон 3 өдрийн энэхүү сургалт нь манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд сургалт үр дүнтэй болж чадсан гэдгийг оролцогчид хэлж байлаа. Сургалтыг удирдан явуулсан багш Розалли хэлэхдээ энэхүү сургалтанд  холбогдол өгч  өндөр түвшинд ззохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбоонд талархал илэрхийлэхийн хамт цаашид хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс аймгийн хөлбөмбөгийн холбоонд хувцас хэрэглэл, сургалтын материал, бөмбөг болон бусад хэрэглэгдэхүүнийг бэлэглэсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%